/Сэгс Цагаан Богд III/
Найз минь, хайрт минь чи сайн уу?
Наана чинь дулаахан байна уу?
Нар мандаж бас жаргадаг хэвээрээ юу?
Надад ч бас ярих сонин зөндөө байна
Саяхан манай дээвэр дээр, сараана цэцэг ургасан ч
Саваагүй нэгэн ямаа, найргүй зажилж орхисон
Хажуу хавийн хулганууд хааяа орж гардаг ч
Хамаг арц, будааг минь зөөгөөд дууссан
Найз минь чи манайхаар нэг ороод гараач
Нарны элчийг санаж байна, намайг аваад гараач
Хамт зугаалж найрлъя, дарс бариад ирээрэй
Хаалганы нугас эвдэрсэн, шинийг аваад ирээрэй
Төрсөн өдрөөр минь яагаад ирээгүй юм бэ?
Түүртэж ажилдаа ядраад мартчихсан юм уу?
Өнгөрсөн ч гэсэн хамтдаа сайхан тэмдэглэе
Өвөрт чинь нэг шөнө дулаан хоноод авъя
Саяхнаас би жин хаяж эхэлсэн, толь авчраарай
Сайн мэдээ гэвэл үс минь урт ургасан, сам авчраарай
Завтай болохоороо заавал над дээр ирээрэй
Замдаа цэцэг түүгээд ирээрэй
Хайртай шүү би чамдаа
Хаягийг минь бүү мартаарай
Чингэлтэйн Далан давхар уул шүү
Чигээрээ яваад баруун энгэрт шүү.
Ээ өршөөлт бурхан минь эвээлдээ ав ямар гээчийн шүлэг уншчихвхаа. Хаанаас хаашаа дуудад байна Урьсан айлд зочилбол хамт хонооно аан :( Блогт чинь амьжилт!
ReplyDelete